Асуулт №1. Чиний амьдралд юу хамгийн их гэрэл гэгээ нэмдэг вэ?
Үнэнийг хэлэхэд өөрийгөө таньдаг болсон гэж боддог байсан би эхний асуулт дээр л навс унаж, нилээн хэдэн минут бодож суулаа. эхлээд асуултаа бүрэн гүйцэд ойлгохыг хүслээ лдээ. Гэрэл гэгээ нэмнэ гэдэг нь намайг аз жаргалтай болгох зүйлс гэсэн үг үү? эсвэл ачаалалтай, хүнд өдрийн эцэст амсхийхдээ хийдэг дуртай зүйлс юм уу? Яг аль нь болохыг эхлээд тодорхой болговол ядаж хариулахад амар болно байх, тийм үү? За яахав энэ удаадаа хэцүү зүйл тохиолдох үед юу бодож амар амгалан, тайвшралыг олдогоо гэрэл гэгээ нэмдэг зүйл гэж үзээд хариулах гээд үзье.
Миний сэтгэл санаа гэж их амархан унаж бас сэргэдэг, яг л галзуу хулгана шиг.
Тийм болохоор миний амьдралд гэрэл гэгээ нэмдэг зүйл бол ээжтэй холбоотой бүх зүйл юм уу даа. Ээжийнхээ тухай бодоход л бараг бүх асуудалд шийдэл олдоод байдаг гэвэл арай л хэтрүүлсэн сонсогдох байх, гэхдээ үнэн шүү. (Жоохон хэцүү нь ээжээс хол байх үед ингэж бодох үед шууд хоолой зангираад ирнэ гээч. Хамрын самсаа шархирах цаашаа болно доо.
)Тэгэхээр миний эцсийн хариулт бол,
Миний амьдралд гэрэл гэгээ нэмдэг зүйл бол, биш юм байна аа. Миний амьдралын гэрэл гэгээ бол ЭЭЖ юм.
бичлэг
